
Сүхбаатар аймгийн Асгат сумын иргэн 38 настай О аравдугаар сарын 26-нд сураггүй болсон билээ. Түүнийг адуунд яваад сураггүй алга болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайсан юм.
Эрлийнхэн аравдугаар сарын 31-нд буюу өчигдөр гэрээсээ 12 км зайтай “Дугуйн говь” гэдэг газраас түүнийг эсэн мэнд олсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ