Прокуроруудын хууль зөрчсөн үйлдлийг шалгаж өгөхийг хүслээ

img

Хуулийн байгууллагынхны хүнд суртал, хууль зөрчсөн үйлдлийн улмаас 300 сая төгрөгийн өрөнд унасан  хохирогч Г өнөөдөр хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иргэн Г нь  Дархан–Уул аймгийн гуравдугаар  багт байрлах үйлдвэрийг өмчлөгч Ц.Нарантуяа болон хүүхдүүдээс нь \  үйлдвэрийн анхны эзэн, талийгаач З.Мөнхбатын эхнэр \ 2007 онд худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ авч, банкинд барьцаанд тавьсан аж. Тиймээс  Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээс  2008.10.23-ны 1098 тоот шийдвэрээр” Монгол шуудан”, “Хадгаламж” банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үйлдвэрээр хангуулах шийдвэр гарч битүүмжилсэн аж.  Одоог хүртэл  энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл 2010 онд талийгаач З.Мөнхбатын дүү З.Мөнхтуяа болон түүний нөхөр Г.Мөнхнайрамдал нар нь талийгаач ахынхаа үйлдвэрийг хуурамч бичиг баримт ашиглан, өөрсдийн нэр дээр болгосон шийдвэрийг шүүхээр гаргуулжээ. Энэ шийдвэрийг шүүх гаргахдаа Монгол шуудан банк болон түүний хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг ноцтой хөндөгдөж байгааг үл харгалзан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын ашигласан хуурамч бичиг баримтан дээрх тамга тэмдэг нь Монгол улсад албан ёсоор огт хийгдээгүй  болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн гарын үсэг нь  талийгаач З.Мөнхбатынх биш, харин З.Мөнхтуяагийн  зурсан гарын үсэгтэй адил болох нь  хэн ч харсан илэрхий  байсан гэх мэдээллийг хохирогч өгсөн юм. Дархан–Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Мөнгөнцэцэг, н.Бурмаа нар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй байна гэв  Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрх олгосон шүүхийн шийдвэр нь хуурамч бичиг баримт, хууль бус бүртгэлийн ажиллагааг  үндэслэсэн байсныг мэдээд , хохирогч Г  болон талийгаач З.Мөнхбатын эхнэр Нарантуяа нар нь эрүүгийн журмаар шалгуулах хүсэлт гаргасан боловч Дархан–Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж 2011, УЕПГ-ын хяналтын прокурор н.Бурмаа  нар нь энэ асуудлыг шалгахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрээ хяналтын прокурорууд нь   Ц.Нарантуяад холбогдох хэргийг дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосонтой холбож тайлбарласан байна. Учир нь Ц.Нарантуяа нь З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын  балгаар залилангийн хэрэгт сэжигтнээр тооцогдон цагдаагийн байгууллагад шалгуулж  байсан юм. Энэ хэрэг нь Ерөнхий прокурорын шийдвэрээр хэрэгсэхгүй болж байжээ. УЕПрокурорын дээрх шийдвэрийг доод шатны прокурорууд нь гуйвуулан  ашиглаж, Г.Мөнхнайрамдалын   талд илтэд үйлчлэн,одоог хүртэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаар байгаа тухай хохирогч мэдээллээ. Түүнчлэн  З.Мөнхтуяа, Г.Мөнхнайрамдал нарын хууль бус үйдлийн хохирогч нь  дан ганц Г-аар тогтохгүй өөр хэд хэдэн  хохирогчид бий гэнэ. Хохирогч нар аргаа баран, хууль бус бүртгэлийн ажиллагаатай нь холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна  Дээр дурьдсанчлан Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрх олгосон шүүхийн шийдвэр нь хуурамч бичиг баримт, хууль бус бүртгэлийн ажиллагааг  үндэслэсэн учраас хууль бус бүртгэлийг хүчингүй  болгохоор Дархан-Уул аймгийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж,  хариуцагчаар Улсын бүртгэлийн байгууллага татагджээ. Нэхэмжлэл гаргахдаа Дархан- Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа  албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдэд  онц их хэмжээний хохирол учруулан  2011 оны 7 сард тус аймгийн сум дундын шүүхээс 10 жилийн ял сонссон н.Амартуяа нь   ямар ч гэрээ хэлцэл, нотлох баримт байхгүй байхад  З.Мөнхбатын өмчийг З.Мөнхтуяагийн нэр дээр бүртгэсэн   ажиллагаа нь хууль бус байсан талаар УБЕГ-ын хяналтын байцаагч дүгнэлт гаргасныг үндэслэл болгосон байна. Хохирогч Г нь хуурамч бичиг баримт дах гарын үсгийг шинжлүүлэхээр хүсэлт гаргасан боловч  шүүх “Энэ гарын үсгийн асуудал нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл учраас эрүүгийн журмаар шалгуул“ гээд   хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан аж. Одоо хохирогчид   захиргааны хэргийн шүүхээс уг маргааныг хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлттэй байгаа гэнэ. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнууд албан тушаалаа урвуулан ашиглажээ Хадгаламж банк, иргэн Г- нарын 2010 оны зургаадугаар сарын 12-ний өдрийн  Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байсан 2007 оны наймдугаар сарын 22-ны  191 тоот барьцаа зээлийн гэрээ болон бусад бичиг баримтуудыг алга болгосныг мэдэж тэр даруй зээл олгосон банк болон Г нар нь холбогдох эх баримтуудыг хавсарган өгч  тус хэлтэст  хандан бичилтийг сэргээн хийлгэх хүсэлт  гаргасан боловч огт   шийдвэрлэж өгөөгүй. Уг нь хуульд зааснаар тэд 30 хоногийн дотор хүсэлтэд  хариу өгөх ёстой юм.Түүнчлэн 2011.07.08 Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас Хадгаламж банкны барьцаанд байгаа учраас үйлдвэрийг Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрхийг шилжүүлж болохгүй талаар мэдэгдсэн байна. Иргэн Г  өнгөрөгч долдугаар сард Дархан–Уул аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Дархан–Уул аймгийн УБХэлтэс татагдсанаар УБХэлтэс нь өмчлөлийн талаар маргаан дуусаагүй  гэдгийг дахин мэджээ.  Тэд өөрсдөө хариуцагчаар тайлбар өгснийхөө дараахан хууль зөрчин, шүүх эрх мэдлийг өөртөө авч Г.Мөнхнайрамдалд өмчлөх эрхийн гэрчилгээ бичиж өгч “тусалсан” зэргээр хууль зөрчсөн олон үйлдлийн улмаас иргэн Г хохиросон аж. Эл хууль бус үйлдлүүдийг  Улсын Ерөнхий прокурор анхааралдаа  авахыг хүсье. Н.Бүжин    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xov jiviin l chanartai medee bn
2011-11-07
Уншихаас ядаргаатай юмаааа
2011-11-01