Зоос банкны хэрэгт Монгол банкаар дүгнэлт гаргуулна

img

Зоос банкны 113 дугаар сал­ба­рын захирал Ж.Алтанцаг, Га­даад дахь төлбөр, тооцоо хариуц­сан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцсэн билээ. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэм­дэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан. Анхан шатны шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, улсын яллагчаар Ц.На­сан­бат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг оролцсон билээ. Шүүх хурал нэлээд удаан үргэл­жилсний эцэст шүүгчид хэргийг нэмэлт мөр­дөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Тодруулбал, хэрэгт да­хин шинжээч томилох, хэрэгт хол­богдуулан өөр хүнд эрүүгийн хэрэг үүсгэх шаард­лага­тай эсэхийг шал­гахыг шүүхээс даалгалаа. Мөн компанийн хө­рөнгийг дансандаа байршуулсан нь зөв эсэхэд Мон­гол­банкаар дүгнэлт гаргуулах  болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүх төрлийн машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
2011-11-01