Авто замын зөрчил 5.9 хувиар буурчээ
Нийслэлийн камеруудыг суурилуулаад сар хагасын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд замын цагдаагийн газар тус камерийн тусламжтайгаар 15 мянга гаруй зөрчил илрүүлээд байна. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчил 5.9 хувиар буурсан дүн гарсан. Ноцтой осол гаргаад хэргийн газраас оргон зугтсан 70 орчим жолоочийг саатуулан шалгаж эхлээд байгаа аж. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ