
“Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Баатархуяг, Д.Төмөрбаатар нарын төрийн ордон руу нум сумаар харвасан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн прокурорын хяналтын шатнаас хэрэгсэхгүй болгожээ. Тэднийг Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордны гурван давхрын 36 тоот өрөөний цонх руу нум сумаар харваж танхайрсан хэрэгт буруутгаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ