20 настай эмэгтэйг хөнөөсөн хүүхдүүдийг шүүнэ

img

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 настай охины амийг  хөнөөж, цогцсыг нь шатаасан  ноцтой хэрэгт  яллагдагчаар татагдсан  16 настай Г,У нарын хэрэгтэй шүүгч нь танилцах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Уг хэрэг өнгөрөгч зургадугаар сард үйлдэгдсэн бөгөөд Г, У нарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу  шунахай сэдэлтээр, уулгалан довтлох,  дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар  хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн,  энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsaaz. huseh yum bugded n tsaaz og
2011-11-02