Д.Одбаяр: АТГ-ын даргыг томилох асуудлыг Ерөнхийлөгчид тавих эсэхийг шийднэ

img

АТГ-ын дарга  Ч.Сангарагчаагийн хэргийг дээд Шүүхийн  Эрүүгийн танхимаар хянаж үзээд хоёр шатны шүүхээс оноосон хоёр жил дөрвөн сарын хорих ялыг нь тэнсэн харгалзах ял болгох шийдвэрийг  өнгөрөгч долоо хоногт гаргасан билээ. Нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тул Ч.Сангарагчаар үүрэгт ажлаас нь чөлөөж, АТГ-ын даргын асуудлыг тавих ёстой гэсэн мэдээлэл түгээд байна. Эл мэдээлэлийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас лавлахад    “ Ч.Сангарагчаагийн хэргийн шүүхийн шийдвэр ирээгүй байна. Шийдвэр ирэхээр АТГ-ын даргыг томилох асуудлыг Ерөнхийлөгчид тавих эсэхийг шийднэ” гэсэн хариулт өгч байна. АТГ-ын дарга Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 111.1 буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэж нэр төрд нь халдсан,133.2 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн, 263.2-оор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 273.2-оор төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татан шүүж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө зориулалтын бусаар ашигласан зүйлчлэл нь хүчингүй болж бусад гурван зүйл ангид нь нийтдээ 2.4 жилийн хорих ялыг оноосон юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дээд Шүүх шийдвэрээ гаргачихлаа, хэрэгтэнгүүд нь ялаа аваад эдэлж байхад одоо юугаа хүлээгээд байгаа юм бэ.
2011-11-02