
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 настай охины амийг хөнөөж, цогцсыг нь шатаасан ноцтой хэрэг гарсан. Хэргийн яллагдагчаар 16 настай Г, У нар татагдсан бөгөөд шүүгч сэжигтнүүдийн хэрэгтэй танилцах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм байна. Уг хэрэг өнгөрөгч зургадугаар сард үйлдэгдсэн бөгөөд Г, У нар мөрдөн байцаалтын явцад машин унаж зугаалах гэж уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.
Эдгээр хүүхдүүдэд эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахай сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ