
Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом буюу казино удаа дараа тоглосон нэр бүхий залууст УМБГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Хэргийн шалгаж дуусаад мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн баасан гаригт харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрийтэй тоглоом тоглосон залууст Эрүүгийн хуулийн 243.1, 260.1-т заасан зүйл ангиар буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь хуулиар тогтоогдвол 243.1-т заасан хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ