
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас монгол улсын байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2-т заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийн хууль зүйн үндэслэл болон прокуророос бичсэн эрэн сурвалжлах тогтоолын биелэлт, батлан даагч нарт хэрхэн хариуцлага тооцож байгааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж дүнг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах 1,2 –р тасгуудын дарга нартай хамтран хэлэлцжээ.
Шалгалтын мөрөөр прокурор бичсэн шаардлагад дурьдагдсан зөрчлүүдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар дахин давтан гаргахгүй байх, эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнгийн талаар 30 хоног тутам прокурорт мэдэгдэж байх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас оргосон сэжигтэн, яллагдагч нарын батлан даагч нарт хуульд заасны дагуу хариуцлага тооцож мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн хэргүүдийг “ Эрэл оргодол 2011 ” аяны хүрээнд шийдвэрлүүлэх, талаар хамтран ажиллахаар шийдвэлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ