"Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.П.Фоменкод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад түүнийг албан тушаалаа ашиглан хэчнээн хэмжээний хохирол учруулсныг тогтоохоор шинжээч томилжээ.

Тэрбээр 2009 оны гуравдугаар сараас Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаа юм.
Түүнд Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэг жийн албан тушаалтан албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ