Дэлгүүрээс мөнгө хулгай хийсэн этгээд баригдав
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд орших Жумбо хүнсний дэлгүүрээс 275 мянган төгрөг хулгайлсан этгээдийг илрүүлжээ. Тус дэлгүүрт хулгайч орсон мэдээллийг 12-р сарын 20-ны 20:37 цагт ирүүлснийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалган Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, тодорхой эрхэлсэн ажилгүй 18 настай эрэгтэй О гэгч уг хэргийг согтуугаар үйлдсэнийг тогтоожээ. О нь тухайн өдөр тус дэлгүүрийн хаалганы шилийг хагалан уг хэргийг үйлдсэнээ хүлээсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ