“Сэлбэ хайрхан” дэлгүүрээс гурван сая төгрөг алдагдав
Өнгөрсөн хоногт нийслэлд хулгайн гэмт хэрэг найм гарсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд оршдог “Сэлбэ хайрхан” дэлгүүрээс гурван сая төгрөг алдагдсан байна. Уг хэрэг энэ сарын 20-ны 10:00 цагийн орчим гарчээ. Хохирогч 43 настай эрэгтэй Б тухайн үед тус мөнгийг лангууныхаа доор хадгалсан байсан гэнэ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ