Хятад иргэдийг дээрэмджээ
Хятад иргэдийг гэрт нь дээрэмдсэн хэрэг гарсан байна. Энэ сарын 20-ны 19.30 цагийн орчим Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Богд-Ар хороололд уг хэрэг гарчээ. Тус байрны түр оршин суугч, БНХАУ-ын иргэн Жан Шиян Лин, Чэн Рэн Тао, Жа Чо Чун нарыг гэртээ байх үед нь үл таних хүн хаалгыг нь тогшсон байна. Хаалгаа нээхэд нь 168-170 см орчим өндөртэй, толгойдоо хар ноосон малгай өмссөн 25 орчим насны үл таних 2 эрэгтэй гар буу, хутга тулган зодож 38.000 юань, 800.000 төгрөг, гар утас зэргийг нь дээрэмдсэн аж. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ