Ослын улмаас дөрвөн хүн нас барлаа
Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс Улаанбаатарын чиглэлд 60 гаруй км газар өнгөрөгч мягмар гаригт “Land Cruiser-100” маркийн автомашин онхолдож, дөрвөн хүн газар дээрээ нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ.
Одоогоор хэргийн газарт шинжээч эмч, хэрэг бүртгэгч, прокурор зэрэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байна. Гэмтсэн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ