
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт алт олборлож байсан “Сенттра гоулд”, “Пураам” зэрэг компанийн техник хэрэгсэл рүү буудсан “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүний хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт хурлын тов гарна.
Тэднийг эрүүгийн хуулийн 153.2-оор буюу бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээж, устгасан гэх үндэслэлэлээр буруутгаж байгаа юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ