Замын –Үүдийнхэн сайн ажиллав

img

Замын-Үүдийн хилээр дөрвөн нэр төрлийн их хэмжээний химийн бодис  нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.  Эдгээр химийн бодис нь Монгол Улсад хэрэглэхийг хориглосон төрлийнх байсан  гэж байна. Мөн Замын-Үүдийн гаалиар их хэмжээний тарваганы арьс гаргах гэж байсныг барьжээ. 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань оруулахаар завдсаныг хяналтын байцаагч нар бас  илрүүлсэн гэж байна.  Хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.  Хэрвээ хууль бусаар юань оруулсан нь тогтоогдвол энэ мөнгийг Монголбанкинд тушаах юм байна.

Ж.Хишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ