Үндсэн хууль улам баталгаажлаа гэв

img

Сая  чуулганы хуралдаанаар  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн шууд баталлаа.   Хэлэлцүүлгийн  үеэр  хэн ч санал хэлсэнгүй. Бас асуулт асуусангүй.   Байнгын хорооноос уг хуулийн төслийг эцсийн байдлаар томъёолон оруулсан. Тэр дагуу  нь     гишүүд   ийнхүү  баталлаа.  Харин  спикер  Д.Дэмбэрэл “Энэ хуулийг батлах гэж нилээдгүй хугацаанд Ажлын хэсэг ажилласан. Энэ хууль батлагдсанаар Үндсэн хууль улам баталгаажлаа. Уг хуулийн төслийг хийсэн ажлын хэсгийнхэнд баяр хүргэе” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ