Солонгос улсын аврагчидтай хамтарсан сургуулилт хийж байна
Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Тэгвэл БНСУ-ын Чэжү дүүргийн Онцгой байдлын албаны төлөөлөгчид манай улсын Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн албан хаагчидтай хамтран хоёр өдрийн сургуулилт зохион байгуулахаар манай улсад ирсэн байна. Тэд газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах, аврагчдыг яаж бэлтгэх талаар туршлага солилцож байгаа аж.
Ямар нэгэн осол аваар гарахад хамгийн түрүүнд Онцгой байдлын аврагчид очдог ч тэдний багаж, тоног төхөөрөмж тааруу учраас зарим аврах үйл ажиллагаа удааширдаг гэнэ. Тэгвэл Солонгосын талаас манай аврагчдад шаардлагатай багаж хэрэгслүүдийг гардуулсан байна. Үүнээс өмнө Солонгосын тал аврах ажиллагааны галын хоёр автомашин бэлэглэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ