Саун массажны газрын стандартыг шинэчлэн тогтоожээ
Стандарчилал хэмжил зүйн үндэсний газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулаж байгаа Саун массажны газруудын стандартыг шинэчлэн тогтоосон байна. Саун массаж нэрийн доор дээрх газаруудад бусдын биеийг үнэлүүлэх бэлгийн мөлжилгө явуулдаг газар болоод байсан. Тиймээс хуучин мөрдөгдөж байсан саун массажны газрын стандартыг өөрчилөх шаардлага зайлшгүй гарч ирсэн учир ийнхүү шинэчилжээ. ЦЕГ Эрүүл мэндийн яам зарим төрийн бус байгууллагууд хамтран судалгаа шинжилгээ хийсэний үндсэн дээр сауны шинэ стандартыг тогтоосон. Ихэнхи саунууд хана хаалгаар тусгаарлагдсан нууцлаг өрөөнүүдэд массаж нэрээр охид эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх нөхцлөөр хангадаг байсан. Тэгвэл энэ байдалыг арилгах үүднээс шинэ стандартад массажны өрөөнүүд нь ил задгай байхаар заасан бөгөөд шаардлагтай бол хөшигөөр тусгаарлана гэж заажээ.
Энэ нь дээрх газаруудад биеэ үнлэх нөхцөлийг хаах гэсэн оролдлого юм. Мөн эрүүл ахуйн талаас нь ч хэд хэдэн заалтыг шинэчилсэн байна. Мөн саунд ороод массаж хийлгэж байгаа эрэгтэй үйлчилүүлэгчид нүцгэн шалдаг эмэгтэй хүн биед нь массаж хийхээр цаашаа илүү зүйл шаарддаг гэнэ. Тиймээс массажистуудын хувцасанд стандарт тогтоосон байна. Массажистууд хөх болон гуяа далдалсан энгэр заам нь битүү хувцас өмсхөөр тусгаж өгжээ. Үйлчилүүлэгчид ихэвчилэн саунд амрахаасаа илүүтэй тусгай гэгддэг үйлчилгээ авах сонирхол өнөр байдаг нь ил болоод байгаа. Тэгвэл сауныг амралт талаас нь сонгож үйлчилүүлдэг хүмүүс хэр их эрэлттэй байдаг вэ. Нийслэл хотод 2010 оны судалгаагаар 105 саун массажны газар үйл ажиллагаа явуулаж байна гэсэн судалгаа гарсан байдаг тэдгээрийн 90 орчим хувь нь бусдыг биеийг үнэлүүлдэг гэх судалгаа байгаа юм. Тиймээс дээрх шинэ стандарт хэрэгжиж хөшгөөр тусгаарлагдсан өрөөнүүдэд битүү хувцастай эмэгтэйчүүд массаж хийснээр биеэ үнлэх явдал буурхыг хүлээх үлдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ