Гэрэлтүүлэггүй газар гэмт хэрэг гарах нь 60 хувиар өсчээ
Гэр хорооллуудын гудамжинд гэрэлтүүлэг хэрэгтэй байна. Гэрэл хороолол ч гэлтгүй төв гудамжаар гэрэл гэгээгүй газар их байдаг.Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор албаны хүмүүс зөвлөлдлөө. МҮХҮАТ, НЦГ, Нийслэлийн захирагчийн алба, гэрэл гэрэлтүүлгийн компаниуд хамтран нийслэлийн гэрэлтүүлгийг сайжруулах талаар ярилцсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 15 мянган гэрэлтүүлгийн шон байдаг байна. Жолооч нарын хайнга үйлдлээс болж өдөрт 3-4 шон гэмтдэг болохыг гэрэлтүүлгийн компаниудын төлөөлөгчид ярьж байсан.
Гэр хорооллуудыг гэрэлтүүлэгтэй болгосноор гэмт хэрэг гарах магадлал багасна гэж энд цугласан хүмүүс ярьж байлаа. Сонгуулийн сурталчилгаа, аль нэг улс орны хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлэг хийгддэг ч эдгээрт хариуцах эзэн байдаггүй. Тэжээлийн эх үүсвэр хаанаас авсан нь мэдэгдэхгүй үргүй зардал гарсаар байдаг байна.
Тиймээс албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг өөрийн харъяа гудамж талбайд гэрэр гэрэлтүүлэг, реклам хийх, гэрэлтүүлгээр дээврээ чимэглэх үүргийг өгсөн юм.
Н.Жаргалсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ