Хүн буудсан хэргийг удахгүй шүүнэ

img

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт энэ оны хоёрдугаар сарын 20-ны шөнө нэг гэр бүлийн хоёр хүнийг буудаж, нөхрийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Б.Нэргүй гэх залуу хардалт, өс хонзонгийн улмаас 49 настай Г, түүний эхнэр 37 настай М нарыг буудсан юм. Б.Нэргүй нь хохирогчдыг малын сэг зэмээр дүүрсэн карьерийн хонхорт оруулан буудаж, цасаар булж орхисон бөгөөд талийгаачийн эхнэр удалгүй сэргэж, цагдаад мэдэгдсэн юм. Эл хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлжээ. Түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хүний амь нас хохироосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ