Нэгнийгээ таван удаа хутгалжээ

img

Хан-Уул дүүргийн 14 хороонд бусдад хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг цагдаагийн албан хаагчид шалгахад тус  дүүргийн 8 дугаар  хорооны иргэн 23 настай эрэгтэй П-г бусдад хутгалсан байв. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн, тодорхой эрхэлсэн ажилгүй 23 настай Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Б нь П-г  5 удаа хутгалж гэмтээснийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ