Нийслэлийн прокурорын газраас Ө.Хэрлэнчимэгийн хэргийг шалгаж дуусчээ
15 настай Б охины амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэдэг асуудал олон нийтийн анхааралд байгаа.
Ө.Хэрлэнчимэг Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянан шалгаж дуусаад ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлэх гэж байна. Хүний амь санаатай бүрэлгэсэн Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газраас энэ сарын зургаанд Нийслэлийн Прокурорын газар шилжүүлээд байсан. Харин хүний амь нас санаатай хөнөөсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг өөрийгөө гэм буруугүй, гүтгэгдэж байна хэмээн эсэргүүцэл илэрхийлэн энэ сарын 13-наас эхлэн Ганц худагт өлсгөлөн зарласан байгаа. Харин ар гэрийнхэн нь манай хүүхдүүдийг хэлс хэрэгт хэлмэгдүүлж байна хэмээн хэвлэлээр мэдэгдэж, үсээ хусуулж, тэмцлийн хурац хэлбэрийг сонгон тэмцэхээ мэдэгдээд байгаа билээ.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ