"Таны өнцөг"-ийг бид дамжуулна

img

Таны мэдээллийн дэлгэц болсон ShuuD.mn сайт нь нэгэн шинэ буланг уншигч та бүхэндээ толилуулж байна. Өнөө цагт олон нийтийг хамарсан нийгмийн цахим сүлжээнүүд болох фэйсбүүк, твиттер, блогоор иргэний сэтгүүлзүйн хөгжлийг цоо шинэ өнгө төрх бүхий шинэ өндөрлөгт хүргэж байгааг бид харсаар байна. Хүн бүр өөр өөрийн фэйсбүүк, твиттер, блог дээрээ өөрийн өнцгөөс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэн нийтэлж, үг хэлэх хүний үндсэн эрх чөлөөгөө эдэлж байна. Манай сайтын зүгээс та бүхний “өнцөг”-ийг энэ булангаараа дамжуулан уншигчдадаа сурталчилж, таныг таниулах болно. Тавтай морил, фэйсбүүкчид, жиргээчид, блогчидоо!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ