
Египетийн хоёр дахь том хот болох Александр хотод орон сууцны барилга нурж 25 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Харин олон тооны иргэд гэмтэж бэртсэн байна.
Нурсан байшин есөн давхар бөгөөд хараахан нурах болсон шалтгааныг тогтоогоогүй байна.
Гэхдээ нурсан барилга тун ч чанар муутай байсан тухай оршин суугчид хэлж байна. Орон сууц барилгын чанарын стандартын дагуу баригдаагүй болохыг мэргэжлийн байгууллага ч дүгнэн хэлж байгаа юм. Иймэрхүү төрлийн барилгууд Египетэд тун цөөхөн байдаг аж. Үлдсэн цөөн хэдэн барилгыг яаралтай шинжилж нурах аюултай байгаа эсэхэд шалгалт хийхээр болсон байна. Александр хотод гэхэд л таван жилийн өмнө баригдсан яг ийм төрлийн 24 барилга байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.
Лхагва гаригийн өглөө энэ явдал болсон бөгөөд ихэнх хүмүүс гэртээ байсан аж. Нуранги дороос дарагдсан зүйлсийг гарах болон барилгын хогийг цэвэрлэхийн тулд тус байранд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Египетийн засгийн газраас энэ хэрэг явдалтай холбогдуулан зөвхөн барилга орон сууцнуудаас гадна авто зам болон, төмөр замыг шинэчлэх хэрэгтэй байгааг хэллээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард галт тэрэг осолдож 50 хүүхэд амь насаа алдсан гашуун түүх бий.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ