
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе гадаад улсад хийх анхны айлчлалаа өмнөд Азийн гурван орноос эхлүүлэхээр болжээ. Айлчлал хийх орнуудад Вьетнам, Тайланд болон Индонези улсууд орсон байна. Тэрбээр энэ айлчлалаа дөрвөн өдөрт хийхээр болсон тухай тус улсын Гадаад хэргийн сайд мэдээллээ.
Ерөнхий сайд Шинзо Абе айлчлалын хүрээнд дээрх гурван орны төрийн тэргүүн болон ерөнхий сайд нартай уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцах гэнэ. Түүнчлэн Вьетнам болон Индонез улстай улс төрийн болоод батлан хамгаалах салбары хөгжлийн тухай голчлог ярилцах юм байна.
Шинжээчдийн зүгээс Шинзо Абегийн айлчлалыг Хятад болон тус улсын хооронд дэгдээд буй арлын маргаанд бусад улсуудаас тусламж, дэмжлэг олох зорилготой гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ