Нигерт дахин 50 мянган дүрвэгсэд ирэв

img

  НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхлэгчид Малигаас дахин 50 мянган дүрвэгч Нигерт хүрэлцэн ирсэн тухай мэдээлж байна. Мали улсад тогтворгүй нөхцөл байдал үүсч 144 мянга гаруй иргэд хөрш зэргэлдээх улсуудруу дүрвэн гарсан байна. Тэдгээрээс 15 мянга орчим иргэд Нигер рүү дүрвэжээ. Өнөөдрийн байдлаар Мали улсын төв хэсэгт Малигийн засгийн газар болоод босогчдын хооронд ширүүн тулаан өрнөж байгаа. Засгийн газрын ар тал, зэр зэвсгийн нийлүүлэлтийг Францчууд хангаж байгаа юм. Нигерт ирсэн дүрвэгсдийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа. Тэдгээр дүрвэгч иргэд Нигерийн баруун нутгийн Банибангоу Аяару, Тилла болон Тиллабери хотуудад хуарагнаж эхэлжээ. НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн албаны дарга Адриан Эдвард “Дүрвэгсдэд газар нутаг зааж, анхны тусламж, хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн зэрэг чухал шаардлагатай зүйлсийг хүргэж эхэлсэн” тухай мэдэгдэж байна. Нигер Мали улсууд 400 км газраар хиллэдэг бөгөөд хилийн орчмын нутгуудаар адил хэлээр ярьдагаараа онцлогтой.   Э.Мөнхнасан          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ