1-р сарын 17-ны өдөр төрсөн алдартнууд
1-р сарын 17. Энэ өдөр бидний мэдэх маш олон хүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд хамгийн алдартай гэсэн 4 хүнийг танилцуулж байна.
1. Бэнжамин Франклин /Benjamin Franklin/ - АНУ-ыг үндэслэгчдийн нэг, Эрх чөлөөний төлөө тэмцэгч, зохиолч, улс төрч. 1706 оны эл өдөр АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо мэндэлжээ. Тэрээр АНУ-н анхны үндсэн хуулийг батлалцаж, Америкийн Эрх чөлөөний тунхаглалд гарын үсэг зурсан анхны хүмүүсийн нэг бөгөөд өдгөө түүний хөрөг Дэлхийн хамгийн хүчирхэг мөнгөн тэмдэгтийн хамгийн том дэвсгэрт дээр дүрслэгдсэн нь Америк төдийгүй дэлхий дахины түүхэнд ямар их тод мөр үлдээснийг гэрчилж байгаа юм.
2. Мухаммед Али /Muhammad Ali/ - Америкийн алдарт боксчин, төр нийгмийн зүтгэлтэн. Тэрээр 1942 оны 1-р сарын 17-нд АНУ-ын Луисвиль хотод төржээ. Шашны үзлээсээ болж өөрийн жинхэнэ нэр болох Cassius Marcellus Clay, Jr. -ийг Muhammad Ali болгон өөрчилж байсан тэрээр Мэргэжлийн боксийн рингэн дээр нийт 61 тулаан хийснээс 56 удаа ялж, 5-хан удаа ялагдсан өнгөрөгч зууны хамгийн шилдэг ширэн бээлийтэн билээ.
3. Дуэйн Уэйд /Dwayne Wade/ - АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин. 1982 оны энэ өдөр Чикаго хотын жижигхэн дүүрэгт нэгэн хүү төрж, Майкл Жорданыг шүтээнээ болгон өсч бойжсон нь ирээдүйн НБА-ийн сүпер оддын нэг, 2003 оны драфтын 5-р сонголт 'FLASH' хочит Дуэйн Уэйд байлаа. НБА-гийн 2 удаагийн аварга, 2006 оны Финалын MVP, 8 удаагийн бүх одод тэрээр өдгөө MIAMI HEAT багийн лидер болон тоглож байна.
4. Мишель Обама /Michelle Obama/ - АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчийн гэргий, АНУ-ын Тэргүүн хатагтай. 1967 оны 1-р сарын 17-нд АНУ-ын Чикаго хотод төрж, Харвардын Их сургуульд Хуулийн Ухааны Докторын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой Тэргүүн хатагтай маань Барак Обаматай 1992 онд гэрлэжээ. Хосууд өдгөө 2 охинтой бөгөөд тэдний гэр бүл Африк гаралтай Америкуудын хамгийн том төлөөлөл болж чадсан билээ. Мөн тэрээр жил бүр 'хамгийн сайхан хувцасладаг', 'хамгийн сэтгэл татам эмэгтэй' зэрэг номинациудад дээгүүр байр эзэлдэг нь түүний нэр хүндийг улам бүр өсгөж байдаг юм.
Б.Баасанжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ