”Miner & Supplier-2013” форумын бүртгэл эхэлжээ

img

Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа орж байгаа энэ үед үндэсний аж ахуй нэгжүүдэд бизнесийн шинэ боломжийг бүрдүүлэхийн тулд Эрдэс Баялаг Уул Уурхайн биржээс нэгэн форумыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд оролцогч байгууллагуудыг бүртгэж эхэлсэн. “Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум ирэх гуравдугаар сарын 14, 15 нд "Чингис хаан" зочид буудалд болох аж. Энэхүү форум нь Монгол улсын ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг бүх компаниудыг хамрах юм. Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэхэд уг форумын ач холбогдол оршиж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ