
Өдгөө 64 насыг зооглож буй дуучин Стивен Тейлор зургаан жилийн турш болзсон найз бүсгүйтэйгээ жилийн өмнө сүй тавьж байсан. Түүний найз бүсгүй 39 настай Эрин Брэди хэмээх модель бүсгүй байдаг. Тэд саяхан Нью-Йорк хотноо өөрсдийн зургаан жилийн ойгоо хамт тэмдэглэсэн байна.
Хосууд 2006 оноос болзож эхэлсэн бөгөөд энэ жил зургаан жилийн ойгоо тэмдэгдэж байгаа нь энэ ажээ.
Тэд таван жилийнхээ ойг Хавайн аралд гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Эриний хувьд Тейлортой болздог болоод багагүй хугацаа өнгөрсөн ч өнгөрсөн жилээс л гэр бүлийнхэнтэй нь баяр ёслол тэмдэглэж байжээ.
Стивен Тейлорийн найзууд, ойр дотныхны хэлснээр тэрээр Эринтэй учирсан цагаасаа харьцангуй тогтуун зөөлөн ааштай болсон гэнэ. Эрин үнэхээр түүнийг өөрчилж чадсан бол түүнийг хайрын хүч гэж хэлэхээс өөр юу гэхэв. Харин тэд одоо жирийн найзууд болон үлдэхээр шийджээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ