Шакирагийн бие давхар үеийн зургууд

img

Колумб гаралтай дэлхийн хэмжээний дуучин бүсгүй удахгүй амаржина. Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа хамгийн төгс харагддаг гэдэг. Тиймээс Шакира өөрийн хөл хүнд үеийн хамгийн сайхан зургуудаа өөрийн Facebook  хуудсандаа нийтэлжээ. Биеийн өнгөт бикини болон  урт банзал өмсөж тээж буюу хүүхдээ илүү тод томруун харуудсан зургууд нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэрбээр нөхрийнхөө хамтаар шинээр мэндлэх хүнээ хүлээн суух зуураа бас л ажил амжуулж явна. Шакира дэлхийн өнцөг булан бүрт хүнд өвчний улмаас шаналж буй хүүхдүүдэд туслах зорилгоор ийнхүү хайртынхаа хамт хүмүүнлэгийн үйлс хийхээр болжээ. Шакирагийн "baby shower"-т оролцохыг хүссэн хүмүүс саагийн вакцин, эмчилгээний хүнсний бүтээгдэхүүн, иоджуулсан давс зэргээр бэлэг барьж, UNICEF-ээр дамжуулан зовж шаналж буй багачуудад туслах боломжтой гэнэ. Мөн нийгмийн сүлжээний сайтуудаар энэ тухай мэдээллийг түгээснээр ялагч болж, Шакирагийн гарын үсэг бүхий цомог, DVD, Жерар Пикегийн гарын үсэгтэй “Барселона”-гийн өмсгөл, бөмбөг хожих боломж байгааг хосууд дуулгаж байна.                                                                                                                                                                                                                            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ