“Цагаан сар үзэсгэлэн худалдаа-2013” үзэсгэлэн худалдаа нээгдлээ
Монголын уламжлалт Цагаан сарын баяр ирэх сарын 10-нд болно. Энэхүү баярыг угтан МҮХААЯ-наас жил бүр уламжлал болгон явуулдаг “Цагаан сар үзэсгэлэн худалдаа-2013” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн “Мишээл экспо”, “АСА цирк”, “IT world” төвд тус тус нээлээ. Энэ жилийн хувьд үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвартай, чанартай, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа онцлог аж. Мөн чанар, загвар, хэрэглээг хангахуйц барааг тавих шаардлага тавьсан бөгөөд ноос, ноолууран эдлэл, арьсан эдлэл, гоо сайхан, ном хэвлэл, хүнсний бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд тавигдсан байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа орон даяар зохиогдох бөгөөд нийслэлийнхний хувьд “Мишээл экспо”-д энэ сарын 17- ноос 31-ний хооронд гарна. “АСА цирк” болон “IT world” төвд мөн 17-нд эхлээд хоёрдугаар сарын 10 хүртэл гарах аж.















СЭТГЭГДЭЛ БИЧИХ