Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар 13-18 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ