Детройтын авто шоу нээлтээ хийж байна

img

Автомашины хамгийн томоохон үзэсгэлэн шоу жил бүр Детройт хотноо болдог уламжлалтай. Энэ шоугаар авто  машины шинэ загваруудыг танилцуулдаг. Энэ жилийн Детройтын авто шоунд уламжлалт тансаг зэрэглэлийн автомашинуудаас гадна бензин түлшинд хэмнэлттэй, хүчирхэг хөдөлгүүр бүхий цахилгаан машинууд анхаарал татаж байна. 2012 онд АНУ-ын зах зээлд автомашины борлуулалт 13 хувиар өсч 14.5 саяд хүрсэн нь 1984 оноос хойш хамгийн сайн үзүүлэлт байсныг энэ үеэр дуулгасан байна. Харин энэ жил АНУ-д 15-16 сая орчим автомашин зарагдах урьдчилсан тооцоо гарчээ. “Шевролет” компанийн төлөөлөгч Крис Перри “2012 он манай компанийн хувьд гайхамшигтай жил байлаа. Бид таван сая орчим автомашин зарсан. Манай нийт борлуулалтын 40 гаруй хувь нь АНУ-д, үлдсэн 60 хувь нь дэлхийн бусад зах зээлд ногддог. 2013 онд манай компани 20 шинэ загварын автомашин зах зээлд гаргана” хэмээн мэдэгдсэн юм. Детройтын авто шоуны эхний хоёр өдөр 50 гаруй шинэ загварыг танилцуулах бөгөөд гадаадын 6,000 гаруй сэтгүүлч ажиллаж байна. Үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oohon:
oohon oohon oohon xa xa xa bvgd oohon
2013-01-18