
Өчигдөр МАН-ынхан Ардчилсан намынхантай хоорондоо ширүүхэн маргалаа. Энэ нь УИХ-ын дэгийн тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой юм. Ардчилсан намаас санаачилсан хуулийн төсөлд намын бүлэг гишүүдийн ирцийг 50-аас дээш хувиар бүрдүүлсэн байх ёстой.
Хэрвээ бүрдүүлж чадахгүйгээр чуулганы нэг удаагийн хуралдаанд наймаас дээш удаа оролцсон бол бүлгийг татан буулгаж дахин бүлэг байгуулах эрхийг нь хориглоно гэж заасан байна.
Харин Иргэний зориг ногоон намын бүлэг гэхээр хоёрхон гишүүнтэй. Хэрвээ С.Оюун гишүүн байхгүй бол чуулганы хуралдаанд С.Дэмбэрэл гишүүн суудаг.
Ингэж тэр хоёр нэг нэгнийгээ нөхөж байдаг ч тэр хоёрын ирц нь 50-иас дээш хувийн ирц бүрдэхгүй байна. Энэ талаар онигоо болгон ширүүхэн маргааны дундуур ярьсан нь гишүүдийг багагүй хөгжөөлөө.
Гэсэн ч дахин маргаан үргэлжлэх үед С.Дэмбэрэл гишүүн: Манай хоёр намынхан шилжилтийнхээ үе дээр явж байх шиг байна. Их л ариухан, эмзэг дэлбээнүүд шиг байх юм. Нэг нэгэндээ гомдож тунирхаад л.
Үргэлжлэлийг
www.times.mn- ээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ