Төрийн шагналт Д.Болд “Номин Талст”-ын Д.Батсүхэд санаа зовжээ

img

“Камертон” хамтлаг салсанаас хойш бие даасан уран бүтээлээ хөөх болсон рок, попчдоос хамгийн өндөр амжилтад хүрсэн хүн бол Доржсүрэнгийн Болд гэдэгтэй хэн ч маргахгүй. Ухаан сийрэг, сэргэлэн, овсгоотой, мөнгөндөө нарийн учраас тэрбээр амжилтад хүрсэн хэмээн ойр дотныхон нь дүгнэдэг. Д.Болдыг даган дууриах болсон явдал манайд нэлээд газар авч, “Номин Талст” хамтлагийхан ч өөрсдийн бие даасан соло цомгийг гаргаж эхэлсэн билээ. “Номин Талст” хамтлагийн ахлагч СТА Д.Батсүхийн “Хотын хөгжим” цомог гарсанаас хойш төдийлөн амжилтад хүрсэнгүй. Үүнийг харж ажиглаж явсан Төрийн шагналт Д.Болд Хөгжим бүжгийн нэг сургуулийн анддаа ихээхэн санаа зовнижээ. Д.Батсүхийн шинээр гаргаж буй дуу, клипүүд нь нэг л болохгүй байна, өөртөө тохирсон дуугаа олж дуулахгүй байна хэмээн тэрбээр дотны найздаа хэлж байжээ. Үүнийгээ мэдэрсэн үү, яасан дуучин Д.Батсүх “Үргэлжлэл” нэртэй цомог өнгөрсөн жил гаргасан нь ихээхэн амжилтад хүрч, өдгөө Hi-Fi CD shop дээр эрэлттэй, ховордсон цомгийн тоонд ороод байна. Баттай бус эх сурвалжийн мэдээллээр бол энэ онд дуучин Д.Батсүх бие даасан тоглолтоо тавих гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen ugtei hun:
ta nar bitgii humuusiin hoorond yas hayad baigaa yum shig soliotoi yum bichij bai. deerh 2 duuchin heneerch zaalgahgui sain duuchid
2013-05-17
ХИ ХИ тийм дуучид монголд олон байноо
2013-01-18