Д.Отгонжаргал: “Мэргэжлийн жүжигчид нь ажлаа хийг”
Өнөөдөр нээлтээ хийх “Ану хатан” киноны гол дүрийг бүтээсэн “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал монголжуу төртэй, сайхан бүсгүй. Энэхүү кинонд тэрбээр дүрээ маш сайн бүтээж чадсан. Тиймээс монголын ард түмэнд “Ану хатан” дүрээрээ мөнхрөн үлдэнэ хэмээн уг киноны продюссер, зохиолч Б.Шүүдэрцэцэг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Харин Д.Отгонжаргал энэ тухай “Кинонд тоглоно гэдэг үнэхээр амаргүй юм билээ. Тулааны зураг авалт, тэсэрч дэлбэрэх чимээнээр морь бусгах, өдөржин зураг авалтаа л дуусгах гэж хүйтэнд даарах, халуунд халж зогсох хэцүү санагдаж байсан. Гэхдээ Ану хатны дүрийг намайг бүтээ гэж итгэж сонгосон. Тийм болохоор би чадах ёстой гэж бодож явсаар нэг л мэдэхэд кино маань үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Дахиж өөр кинонд тоглохгүй, мэргэжлийн жүжигчид нь ажлаа хийг. Тэгээд ч амралтгүй ажиллахаар хоолой минь эвдэрчих юм шиг санагдсан” хэмээсэн юм. Уншигч та бүхэнд өчигдөр “Өргөө II” кино театрт зохиогдсон “Ану хатан” киноны хэвлэлийн бага хуралд дуучин Д.Отгонжаргал ямар гоёлтой ирснийг сонирхуулж байна.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ