
Байгалийн шавхагдашгүй баялaг Нар, Cалхины эрчим хүчийг ашигласнаар бид ирээдүйдээ санаа зовох зүйлгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадна. Одоо бол хүн бүрийн санаа зовсон Aгаарын бохирдол, yтaaнд Улаанбаатар гэлтгүй ихэнхи аймгуудын иргэд хордож эрүүл мэндээрээ хохирч байна. Үндсэн хуулиндаа Иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг Tөр хариуцна гэж заачихаад Улс орноо, иргэдээ ийм байлгаж байгаа төрийг яах вэ? Шинэ дэвшилтэт технологийг өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлж ашиглах хэрэгтэй байна. Бодит үр дүн авчирах хамгийн зөв алсын хараатай шийдэл бол Нар, Cалхины эрчим хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэх санаа юм. Эрүүл оюун санаанд тулгуурласан Шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандахыг шийдвэр гаргагч хүмүүст уриалж байна.
Баруун буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглож, долоо хоногийн ням гариг бүрт хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх зэрэг утгагүй шийд гаргаж олныг бухимдуулаад яах нь вэ ?!!! Энэ нь яг манай өнөөдрын тулгамдсан асуудал биш шүү дээ. Хувийн, бүлэг хүмүүсийн ашиг сонирхолыг хамгаалахаа зогсоож Aрд түмнийхээ ирээдүйг бодож ажиллая !!! Монголын баялгаар дэлхийн хэмжээны мөнгө хөрөнгө босгож байxад бид утаа, хог, өвчин, бөглөрөл, ажилгүйдэл, ядууралтайгаа зууралдсаар л... Хөгжлийн алтан боломжуудаа алдсаар л байна.
Өнөөдөр Улаанбаатарт 1. Утаа, 2. Бөглөрөл (хальтиргаа), 3. Харанхуй, 4. Архидалт, 5. Ядуурал гэсэн бодит хэдхэн том асуудал байна. Хөгжил ярьсаар хэд хэдэн сонгууль өнгөрөөлөө. Манай танай гэлтгүй хөгжлийн гарцaa ярилцья. Миний чиний санаа гэлтгүй хэрэгжүүлж болох Шинэ дэвшилтэт санаагaa ярилцья. Xэн нь ч хэрэгжүүлсэн яахав дээ. Монгол yлc маань л хөгжиг. Цалинтай Монгол, Утaaгүй Монгол, Гэpэлтэй Монголыг л бий болгоё !!!
Эх сурвалж: https://www.facebook.com/naidankhuu.minjigdorj
СЭТГЭГДЭЛ БИЧИХ