
Ленинград хотын бүслэлтийг сэтлэсэн өдрийг өнөөдөр Орост тэмдэглэж байна.
Марьино тосгоны (Ленинград муж) дэргэд долоон өдөр ширүүн тулалдсаны дараа 1943 оны нэгдүгээр сарын 18-нд “Искра” ажиллагааны явцад Ленинградын болон Волховын фронтууд нийлжээ.
Их буугаар хүчтэй буудсаны дараа нэгдүгээр сарын 12-нд Ленинградын фронтын 67 дугаар арми, Волховын фронтын 2 дугаар цохилтын арми давшилтад орж, орой нь зүүн, баруун талаас өөд өөдөөсөө гурван километир урагшилсан байна. Дайсан хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан ч, нэгдүгээр сарын 13-ны шөнө дөл гэхэд хоёр армийн хоорондох зай 5-6 км, нэгдүгээр сарын 14-нд хоёр км болжээ.
Нэгдүгээр сарын 18-нд Ленинград, Волховын фронтын цэрэг нийлсэн байна. Энэ өдөр Ладога нуураас урагш өмнөд бүх эргийг чөлөөлжээ. Нуурын эргийн дагуу гаргасан 8-12 км зурвасаар Ленинградыг хуурай замаар улс орны бусад хэсэгтэй дахин харилцаатай болгожээ. 17 хоногт эргээр автын болон төмөр зам тавьсан байна. Бүслэлтийг сэтлэх үе гэхэд Ленинград хотод ойролцоогоор энгийн 800 мянган хүн байжээ. 1943 оны туршид эднээс олон хүнийг ар тал руу нүүлгэн шилжүүлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ