
1912 оны нэгдүгээр сарын 18-нд Роберт Скоттын шинжилгээний ангийнхан Өмнөд туйлд хүрчээ. Тэднээс нэг сарын өмнө Рауль Амундсен өмнөд туйлыг нээсэн байна. Роберт Скотт болон түүний хамтрагчид буцах замдаа амь үрэгджээ.
Рорберт Скотт 1868 оны зургаадугаар сарын 6-нд английн Девонпорт хотхонд үе залгамжилсан далайчны гэр бүлд төржээ.
1901 онд тэр “Дисковери” хөлөг онгоцоор Арктикийн шинжилгээний ангийг тэргүүлсэн байна. 1902 оны нэгдүгээр сөрд өөрийн нээсэн Антарктидын хойгийн эрэгт буусан бөгөөд сүүлд нь энэ хойгийг VII Эдуард вангийн нэрээр нэрлэжээ. Мөн оны арваннэгдүгээр сард Эдвард Уилсон, Эрнст Шеклтоны нарын хамт нохой хөлөглөсөн гурван чаргаар тэр Өмнөд туйл руу гарсан байна. Гэвч цаг агаарын хэцүү нөхцлөөс болж, тэд буцжээ.
Норвегийн Рауль Амундсен Өмнөд туйлыг нээх бодолтой байгааг Скотт тэднийг Антарктидад ирсний дараа л мэдсэн байна. Бэлтгэлээ яаравчилан дуусгаснаар Скоттын багийнхан өмнөд туйл руу гарчээ.
Тэд Амундсенаас 33 өдрийн дараа 1912 оны нэгдүгээр сарын 18-нд өмнөд туйлд хүрсэн байна. Дараа өдөр нь буцацгаажээ. 1912 оны арваннэгдүгээр сард шинжилгээний “Терра Нова” хөлөг онгоцны эмч Эдвард Аткинсон нөхдийнхөө хамт цасанд дарагдсан майхан олоход, дотор нь гурван хүний цогцос байжээ. Энэ гурван хүнээс Скотт хамгийн сүүлд нас барсан бололтой юм.
Аялалынхаа туршид Скотт тэмдэглэл хөтлөж байжээ. Аялагчид сэтгэл түгшиж байсан нь сүүлчийн тэмдэглэлээс харагдаж байжээ. Тэмдэглэл 1912 оны гуравдугаар сарын 29-нд тасарчээ. Роберт Скоттын тэмдэглэлийн дэвтрийн сүүлчийн хуудас Ньютоны захидлууд болон Диккенсийн гэр бичмэлийн хажууд Британийн музейн нэг танхимд хадгалагдаж байдаг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ