Каддафийн хүү Сейф аль-Ислам олзлогдсоноосоо хойш анх удаа шүүхэд ирэв

img

Муамар Каддафийн  том хүү Сейф аль-Ислам  нэг жил гаруйн өмнө олзлогдсоноосоо хойш өчигдөр Ливийн баруун нутгийн Зинтан хотын шүүхэд анх удаа иржээ. Тус орны прокурорын байгууллагаас ингэж мэдээлсэн байна. Шүүхэд түүний ирсэн нь үйлдсэн байж магадгүй хэмээн үзэж буй цэргийн гэмт хэрэгтэй холбоогүйг тодруулж байна. Үүнтэй холбогдуулан Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)  Сейф аль-Исламыг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард ОУЭШ дэх түүний өмгөөлөгч австрали эмэгтэй болон бусад гурван төлөөлөгчтэй Зинтан хотод уулзсан тухай асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцжээ. Ливийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болох баримт бичгүүдийг Сейф аль-Исламд өгсөн байж магадгүй хэмээн сэжиглэн, ОУЭШ-ийн төлөөлөгчдийг тэр үед хэдэн долоо хоног баривчилж саатуулсан юм. Сейф аль-Исламыг 2011 оны арваннэгдүгээр сард Зинтан хотын хуучин босогчдын отрядынхан Ливийн өмнөд нутгаас баривчилсан юм. Тэд түүнийг одоо болтол саатуулж, төв засгийн газарт шилжүүлэн өгөхөөс татгалзаж байгаа ажээ. “Цэргийн гэмт хэрэг үйлдсэн түүнийг шүүхэд шилжүүлэх  мөрдөн байцаах ажиллагаа дууссан, хэсэг хугацааны дараа шүүхэд шилжүүлнэ” гэж учрыг мэдэх хүн хэлсэн байна. Ливид Сейф аль-Исламд цаазаар авах ял оноож болох юм гэж британийн тоймчид тэмдэглэжээ. С.Золбоо  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ