
Нефть-хийн цогцолборыг террористуудаас чөлөөлөх Алжирын армийн цэргийн ажиллагааны явцад браьцаанд байсан 30 хүн амь үрэгджээ. Тус орны эрх баригчид ингэж мэдээлсэн байна. Мэдээллийн АПС агентлагийн уламжилснаар, зургаан цаг үргэлжилсэн уг ажиллагаа дууссан байна.
Алагдсан хүмүүсийн дотор алжирын найман хүн, хоёр британи, хоёр япон, нэг франц гээд гадаадын долоон иргэн байжээ. Бусад амь үрэгдсэн хүн хаанахынх болохыг тогтоож байна.
Уг ажиллагааны үеэр 11 террорист, түүний дотор цогцолборт халдахад оролцсон террорист байгууллагуудын нэг болох “Лалын шударга ёсны төлөө цөлийн хөвгүүд” байгууллагын толгойлогч алагджээ. Түүний хамт “Алжирын “Абу аль-Бараа” бүлэглэлийн толгойлогч, Мавританы Абдулла Ульд Ахмад бас алагдсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн лхагва гаригт нефть-хийн үйлдвэрт халдсан этгээдүүд Ливи улсаас Алжирт орж иржээ. Мавритан улсын мэдээллийн ВАН агентлагийн тэмдэглэснээр, хүмүүсийг барьцаалахад Алжир, Мавритан, Нигер, Мали улсын иргэд, түүнчилэн Францын нэг иргэн, Канадын нэг харъяат оролцсон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ