Хоёрдугаар сарын 1-нээс Москвагийн Пучковын нэрэмжити түргэн тусламжийн станц аж ахуйн тооцоотой бригауудтай бий болно.
Эмч нарыг гэртээ мөнгөөр дуудаж болно, Нийслэлд мөнгө авдаг түргэн тусламжийн алба бий болж байгаа тухай мэдээлэл пүрэв гаригти олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарчээ. Гэхдээ бүх хүнээс биш, тэр бүр авахгүй нь мэдээж.
- Энэ нь хоёрдугаар сарын 1-нээс Пучковын нэрэмжит түргэн тусламжны станцад хийх туршилт юм. Тэнд анхны аж ахуйн тооцоотой бригадууд бий болно” гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн байна.
Заавал үзүүлэх үйлчилгээний жагсаалтад ороогүй үйлчилгээ үзүүлвэл эмч нар мөнгөөр үйлчилнэ. Жишээ нь, гэрээр рентген зураг авахуулах юмуу хэт авианы шинжилгээ хийлгэх зэрэг.
- Хэрвээ хүүхэд жишээ нь, буцалсан усанд түлэгдсэн бол “Түргэний” машин түүн рүү хуучнаараа огт мөнгөгүй очно, цаашид ч ийм байх болно. Харин хэрвээ жишээлвэл, хүн абстинентын хамшинжид орж, товчоор шартсан бол, түүнийг сэхээхэд дуслын тариа хэрэгтэй, тиймээс эмч нарыг очихоод мөнгө төлөх хэрэгтэй болно гэж Эрүүл мэндийн газраас тайлбарласан байна.
Аж ахуйн тооцоотой бригадууд Москвад хэдэн зуугаараа байдаг төлбөртэй “яаралтай тусламж”-ийн бригадтай эрүүл өрсөлдөөн өрнүүлэх төлөвтэй байна. Яаралтай тусламжийнхан архаг өвчтөн, өөр хотын оршин суугч зэрэг эмнэлгийн тодорхой шинжилгээгүй хүмүүсийг тээвэрлэдэг юм. Дуудлагын үнэ нь зайнаас хамааран 5-20 мянган рубль байдаг байна. Харин хотын “түргэний” нэг дуудлага 4 мянган рубль байх ажээ. Үйлчилгээ үзүүлэх ажил илүү өртөгтэй байх нь мэдээж. Тарифыг одоогоор батлаагүй байгаа гэж Эрүүл мэндийн газраас тодруулжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ