М.Энхсайханы зовинол
Монголын Төмөр замын захирлын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөд удаагүй МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр төмөр замын асуудлыг ярилцахаас өмнө Засгийн газрыг шүүмжилж бондын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Түүний хэлснээс дурдвал “Монгол Улс Чингис хааныхаа нэрээр бамбай хийж бонд босгосон. Бонд бол ирээдүй үеэсээ авч байгаа зээл энэ бондыг мөнгийг үрэн таран хийж салхинд хийсгэх юм бол Монгол ядуурна, өртөй болно. Өртэй орон дараа дараагийнхаа ордыг гадныханд амархан найр тавьж өгөх ийм зам руу л орно . Улмаар Монгол Улсын бие даасан, тусгаар байдалд аюул занал учирна” хэмээн онцолсон. Энэ ч мэдээжийн хэрэг хэн бүхний санааг зовниулсан асуудал. Үнэхээр ямар ч төсөл төлөвлөгөөгүй байж их хэмжээний өр тавиад түүнийгээ элсэнд цацсан ус шиг болгох вий гэсэн зовнил монголоо гэсэн бүхний сэтгэлд байгаа. Харин М.Энхсайханыхаар бол энэ үнэхээр тулгамдсан бодит аюул гэнэ. Ингээд М.Энхсайхан “Төмөр зам түлхүүр ойлголт ба бодлогыг задлан шинжлэхүй” танилцуулга бэлдсэнээ сэтгүүлчдэд сонирхуулсан юм. Танилцуулгын эхэнд Монголын төмөр зам ачааллынхаа дээд цэгт хүрсэн. Мөн төмөр замын техник хэрэгсэл 100 хувь сүйрлийн байдалд орсон нь тогтоогдсон байна. Мөн Монгол төр үнэхээр төмөр замын бодлого гэж байгаа юм бол эхлээд замаа сайжруулах шаардлагатай. Шинэ төмөр зам гэж яриад байгаа. Үнэн хэрэг дээрээ Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой үйлдвэрлэл технологийн зам юм. Бид үндэсний эрх ашгаа хамгаалах, бодлогоо эрхэмлэх хэрэгтэй байна, Төмөр замын бодлого гэж ярихаасаа өмнө замаа янзлах хэрэгтэй” гэж онцоллоо.
Таван толгой-Гашуун чиглэлийн төмөр замын төсөл бол 2015 онд ашиглалтад оруулж хамгийн ойрын үр дүнг нь шууд гаргаж болохоор. Мөн энэ төсөлд дээр дурдсан олон улсын санхүүгийн зах зээл дээр босгосон бондоос орж ирэх мөнгөнөөс 232,5 сая ам.долларыг хүсэлжилж байгаа аж. Бусад мөнгийг Олон улсын банк санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулагчдаас босгоно.
Тэгээд хэрвээ үүнийгээ хийж чадвал өгөөж нь 8,5 жилийн хугацаанд үр дүнгээ өгөх юм. М.Энхсайханы тооцооллоор бол ийм юм. Харин энэхүү тооцоолол өргөн, нарийн цариг гэх нарийвчилсан асуудалтайгаа хамт Засгийн газрын дайралтад өртөж, улмаар албан тушаал ултөржилтийн золиос болж байгааг М.Энхсайхан албан тушаалаа хүлээлгэн өгмөгцөө л ярьж эхэлсэн.
Дашрамд дурдахад тэрээр энэ төсөл, танилцуулгаа бүх гишүүдэд хүргүүлсэн ихэнх гишүүд ойлгож дэмжиж буйг ч тэр хэлсэн юм. Харин Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгохын дээдээр ойголж байгаа ч улстөр бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг давж улс орныхоо эрх ашгийг бодож чадах эсэхийг М.Энхсайхан мэдэхгүй байна. Хурлын үеэр М.Энхсайхан бондын хөрөнгөөс Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд төмөр зам барих, ашиглалтад өгөх, оператор компаниар ажиллах МТЗ-ӨМНӨД төслийн компани ажиллуулах болон бусад төмөр замын салбарт тулгамдсан асуудлуудын талаар ҮХАА-н сайд Х.Баттлгыг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Хэрэв энэ мэтгэлцээн биеллээ олвол монголчууд бид төмөр зам болоод түүнийг тойрсон асуудлуудаар Х.Баттулга сайдын зөв үү, “түүгээр явсан гай” болоод буй М.Энхсайханы зөв үү гэдгийг өөр өөрийнхөөрөө тунгаах биз ээ. Хэрэвзээ үнэхээр М.Энхсайханы ярьж буйгаар шийдлээ буруу гаргавал шинэчлэлийн Засгийн газар өөртөө ял үүрч дөрвөн жил чичлүүлэх шалтагтай болох нь.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ