Хөлбөмбөг: Маргааш Африкийн АШТ эхэлнэ

img

2010 оны хөлбөмбөгийн ДАШТ – ийг нутагтаа амжилтай зохион байгуулсан ӨАБНУ – ын нийслэл Йоханнесбург хотноо талбайн эзэн  ӨАБНУ – Кабо Вердэгийн тоглолтоор Африкийн АШТ хөшгөө нээх гэж байна. Тус тивийн 47 улс сонгон шалгаруулах  тоглолтонд оролцсоноос эрхээ авсан  шилдэг 16 улс 4 хэсэгт хуваагдан аваргаа тодруулах бөгөөд тивдээ хөлбөмбөгөөр тэргүүлэгч Египет, Сенегал, Камеруны шигшээ багууд эрхээ авч чадаагүйн улмаас  энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон нь харамсалтай. Ингээд хэсэг тус бүрийн багуудыг танилцуулъя. А хэсэг:  ӨАБНУ, Ангол, Марокко, Кабо Вердэ В хэсэг:  Гана, Мали, Нигери, Конго C хэсэг:  Замби, Нигери, Буркина Фасо, Этиоп D хэсэг:  Кот’Д Ивуар, Тунис, Алжир, Того Тус тэмцээний хэсгийн тоглолууд  30 – нд дуусч,  хагас шигшээ тоглолтууд  II – сарын  2,3 – нд эхлэх  бол  Аваргын  төлөө тоглолт Йоханнесбург хотын “National Stadium” – д  II – сарын 10 – нд явагдана. Б.Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ