
34 дэхь “Дакар ралли” уралдааны мотоциклийн төрлийн 12 дахь гараа Аргентины ФИАМБАЛА – Чилийн КОПИАПО - гийн хооронд 319 км замд боллоо.
Энэ гарааны ялагчаар Голландын Ф.Верховен (
3:49:15) тодорсон бол удаахи байруудад Португалийн Р.Фариа (
3:50:53), Испаний Борт Барреда (
3:52:16) тус тус оржээ.
174 дугаартай Yamaha мотоциклиэр уралдаж буй ОУХМ Н.Лхамаа өмнөх 11 дэхь гарааны CP 2 буюу Чек поинт 2 дээр 118 – аар цаг нь бүртгэгдэн орж ирсэн ч барианд орж чадаагүй байна. Албан бус мэдээгээр техникийн саатлаас болж тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Гэсэн хэдий ч энэхүү нэр хүндтэй, эр хүний зориг, тэвчээр шалгасан уралдаанд анх удаа оролцон 11 гараанд уралдаж чамлахааргүй амжилтыг үзүүллээ.
Э.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ