Индонезид үер болж байна

img

Индонезийн нийслэл Жакарта хотод үерийн улмаас таван хүн амь насаа алдсан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Хүчтэй усархаг бороо нэлээн хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна. Нийслэл хотын ихэнх хэсэг нь үерт автаж, усанд оржээ. Борооны улмаас гол эргээсээ хальж нэлээд хохирол учруулсан юм. Хотын төв хэсэг рүүгээ нам дор учир хот тэр чигтээ усанд автаж магадгүй гэнэ. Үүссэн нөхцөлтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал хаа сайгүй үүсээд байна. Байр орон сууцууд усанд автсан учир хүнд байдал байгаа 20 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Жакарта хотод сүүлийн арван жилд зөвхөн борооны улмаас ийм том хэмжээний үер болоогүй гэж орон нутгийн цаг агаарчид хэлж байна. Үүнээс өмнө 2007 онд том хэмжээний үер болж байсан юм. Гэхдээ тэр үеэр энэ жилийнхтэй харьцуулахад бага хэмжээний хохирол учруулж байсан аж. Өчигдөр Индонезийн ерөнхийлөгч завинд сууж үерт автсан хотоор явж бодит нөхцөл байдалтай танилцсан байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ