
Англи-Австралийн уул уурхайн томоохон компани болох Rio Tinto-гийн ерөнхий захирал Том Альбанезе огцорчээ. Өдгөө тус компанийн төмрийн хүдэр олборлох салбарыг тэргүүлж буй Сэм Уолш түүний орыг залгах юм.
Өнгөрсөн жил тус компани татвараа төлсний дараа 14 орчим тэрбум долларын алдагдал хүлээхээр байгаагаа мэдээлсэн аж. Энэ мөнгөний 10-11 тэрбумын алдагдал хөнгөн цагаан олборлолтын салбараас үүссэн гэнэ. Үлдсэн хэсэг нь Мозамбик улсад нүүрсний орд газрууд худалдаж авсанаас үүдэн гарсан алдагдлууд юм.
Энэ алдагдлыг хүлээхэд хүргэсэн удирдах албан тушаалтнууд бас огцорчээ. Эрчим хүчний салбарын топ менежер Даг Ричи Rio Tinto-д 27 жил ажилласан бол Альбанезе 30 гаруй жилийг энд өнгөрүүлсэн байна.
Компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Жан дю Плесси тэдний хувь нэмрийг өндрөөр үнэлсэн ч ийм хэмжээний алдагдал байж болохгүй гэдгийг онцлов. Үүнтэй холбогдуулж Лондон болон Австралид тус компанийн үнэт цаасны үнэ ханш 1.5-2.4 хувиар буурчээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
14 тэрбум долларын алдагдал хүлээсэн Rio Tinto ерөнхий захирлаа сольжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ