Токиогийн онгоцны буудал дээр 3400 хүн хоножээ

img

Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудал дээр урьд шөнө 3400 хүн хоножээ. Учир нь цаг агаарын таагүй байдлаас болж орон нутаг болон,  олон улс руу зорчих 71 нислэг цуцлагдсан юм. Японы нийслэл Токио хотод өвөл эхэлснээс хойш хамгийн их цас орсон тохиолдол болоод буй. Ихэнх хэсгээр 8-10 см зузаантай цасан бүрхүүл тогтжээ. Хүчтэй цасан шуурга шуурч их хэмжээний цас унаснаас зарим хэсэгт авто замыг хааж, галт тэргийг хүртэл зогсоосон  байна. Ирэх мягмар гариг хүртэл авто зам нээгдэхгүй хэмээн албаныхан мэдээлжээ. Онгоцны буудал дээр хоносон зорчигчдод халуун ус, хөнгөн зууш зэргийг тараасан байна.  Нислэг нь цуцлагдсан зорчигчид ачаа тээшээ дэрлэн унтацгаажээ.  Цаг агаар сайжирвал үдээс хойшдоо эргэн хэвийн ажиллагаандаа шилжинэ хэмээн найдаж байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pol:
ot bishee humhiin toos
2013-01-18
МОНГОЛ:
ХҮН ГЭДЭГ АМЬТАН ӨӨРИЙГӨӨ ХҮЧТЭЙ ХҮЧТЭЙ Л ГЭЭД БАЙДАГ БАЙГАЛИЙН ӨМНӨ ӨЧҮҮХЭН ӨТ ЮМ ДАА
2013-01-18